Personal Computer гэдэг нь хувь хүний хэрэглээнд зориулагдсан, ганц хүний хэрэгцээг хангах төдий боломжтой байдаг байлаа. Ийм байдлаар хөгжиж ирсэн бол одоо персонал компьютерийн хүчин чадал нь технологийн дэвшлээр дэлгэр боломж бүхий арвин нөөцийг амлахуйц болтлоо нэмэгджээ. Тооцоолох техник бүрийг компьютер гэж тоолоод байвал компьютер гэдэг техникийг зориулалт, хүчин чадал, овор, дүрс зэргээр нь хэд ч гэж, юу ч гэж ангилаад байж болдог. Олон төрлийн компьютеруудаас би desktop хэлбэрийн, personal зориулалттай, монголчуудад PC гэж нэрлэгддэг компьютерийг сонгож, түүнийг олуулаа хэрхэн зэрэг хэрэглэж болдог болгосон болон одоогийн байдлаар ямар бэрхшээл үүсч байгаа тухай онцгойлон тайлбарлая.