Таньд энэ өдрийн амгаланг айлтгая. Манай сайтаар зочилж байгаад тань баярлалаа. Бид хэрэглэгчиддээ компьютөрийн ашиглалттай холбоотой үүсдэг олон бэрхшээлийг зайлуулахад нь тусалж, хэрэгцээт мэдээллээр ханган, шаардлагатай засвар хийж үйлчилдэг.
Бидний эрхэлдэг үндсэн үйл ажиллагааг тоочвол:
- Компьютерийн засвар, үйлчилгээ
- Компьютерийн сүлжээний монтаж
- Веб сайтын админ, шинэчлэл
- Хяналтын камерын худалдаа, суурьлуулалт
- Мэйл дээр суурилсан сурталчилгаа
- Компьютерийн засварын болон хэрэглээний сургалт
- Тусгай зориулалтын компьютерийн худалдаа (зөвхөн захиалгаар)
- Програм хангамжийн худалдаа
Үүний тулд 1920 дугаартай лавлах утас ашигладаг байсан ба бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд илүү нийцүүлэх үүднээс тусгай дугаартай утсаа энгийн утас болгож өөрчиллөө. Манай үйлчилгээний утас одоо 7014-1920 болсон. Та энэ дугаарт залган дуудлага өгч, өөрийн компьютер болон бусад төхөөрөмжөө засуулж байгаарай.
Бид 1920 лавлах утсаар дараахь үйлчилгээг явуулж байсан бөгөөд одоо энэ үйлчилгээг болон бусад хүссэн мэдээллээ та манай веб сайтаар зочлохдоо төвөггүй, төлбөргүй авах боломжтой боллоо.
- Компьютерийн зөвөлгөө, засвар үйлчилгээ
- Програмын сериал түлхүүр, тоглоомын код
- Интернэт холболт, карт, веб сайтын хаяг
- Програмын тухай мэдээлэл, заавар тусламж
- Компьютер, түүний сэлбэг, дагалдах хэрэгсэл, програмын үнэ ханш
- Компьютерийн сургалт, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг байгууллагуудын хаяг байршил, утас
www.1920.mn сайт таны компьютертэй холбоотой зарах болон авах барааны зарыг бүртгэн хэрэглэгчдэд хүргэхээс гадна компьютертэй холбоотой бүх төрлийн мэдээллийг түгээнэ. Энэ зорилгоор бид www.1920.mn сайтыг дахин шинэчлэж, урьдынхаас илүү хялбар, ойлгомжтой, өгөөжтэй болгох гэж хичээн ажиллаж байна.
- Гадаад болон дотоод зах зээл дээрх ханш
- Цаг үеийн шинэ мэдээ
- Ашиглалттай холбоотой зөвөлгөө
- Хичээл, сургалтын материал
- Хэрэглээний соёл, стандарт
- Техник, технологийн хөгжлийн түүх
- Онигоо, зугаатай өгүүлэл
- Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
- Байгууллагуудын мэдээлэл
- Бараа, үйлчилгээний зар
- Сонирхолтой сурталчилгаануудыг манай вэб сайтаас үзэж болно.