2014-12-19

Хиймэл дагуул гэж юу вэ?

Yндсэндээ бол гаригийг тойрч тойрог зам (орбит) -аар эргэлдэх бvх л зvйлсийг дагуул гэж нэрлэнэ. Манай дэлхийд байгалаас заяасан анхны дагуул бол Сар юм. Харин хvний гараар бvтээгдсэн илvv олон "Хиймэл" дагуулууд єнєєдрийг хvртэл мэндэлсэн бєгєєд, 1957 оны 10 сард Оросууд анх "Спутник"-г хєєргєсєнєєс хойш, 1997 оны 5 сар хvртлэх хугацаанд 4800 гаруй хиймэл дагуулыг хєєргєж, 2300 нь сансарт vvрэгээ гvйцэтгэсээр байна. Эдгээр одоогоор ажилаж байгаа хиймэл дагуулуудын ойролцоогоор 1300 нь Оросынх, 700 гаруй нь Америкийн хиймэл дагуулууд байна

Хиймэл дагуул болгон тодорхой зорилготой, гvйцэтгэх vvрэг бvхий байх бєгєєд, эдгээрийг дараах байдлаар ангилж болно:
  • Холбооны хиймэл дагуул. Анхны хєєргєсєн хиймэл дагуулууд ихэнх нь ямар нэгэн холбооны тєхєєрємжийг агуулж байжээ. 1962 онд Америкын Сансрын Нислэгийг Удирдах Тєв (NASA), AT&T компанийн Telstar 1 хиймэл дагуулыг хєєргєсєн нь телефон болон телевизын нэвтрvvлэг дамжуулах зориулалттай байжээ. Geostationary orbit ашигладаг анхны холбооны хиймэл дагуул нь Америкын БХЯ-ны 1964 онд хєєргєсєн Syncom 3 байжээ. 1957 оноос хойш 300 гаруй холбооны хиймэл дагуул хєєргєєд байгаа ажээ.Єнєєдєр холбооны хиймэл дагуулуудын хэрэглээ улам улам єргєжсєєр байгаа бєгєєд, geostationary орбитод байгаа холбооны хиймэл дагуулууд нь дуу, дvрс, мэдээлэл, телевизын нэвтрvvлэг дамжуулах, интернэтэд єндєр хурдаар холбогдоход єргєнєєр хэрэглэгдэж байна.
  • Байршил тодорхойлох хиймэл дагуул. Далайгаар зорчих усан онгоц, мєн агаарын тээвэрийн аюлгvй ажилагааг найдвартай байлгах зорилгоор єргєнєєр хэрэглэгддэг, 1960 онд АНУ-н Усан Флот Transit гэдэг нэртэй анхны байршил тогтоох зориулалттай хиймэл дагуулыг хєєргєжээ. Єнєєдєр АНУ-н Нисэх Хvчний ажиллуулдаг NAVSTAR - GPS (Global Positioning System), Оросын Холбооны Улсын ажиллуулдаг GLONASS (Global Orbiting Navigation Satellite System) нь тус тус 24 хиймэл дагуулыг багтаасан хамгийн том байршил тогтоох сvлжээнvvд болоод байна. GPS, GLONASS хоёр нь таны дэлхий дээрх байршилыг 100 метрээс 1 сантиметр хvртлэх нарийвчлалтайгаар тодорхойлж єгєх чадвартай юм байна.
  • Цаг агаарын хиймэл дагуул. Ийм тєрлийн хиймэл дагуулууд нь зургийн аппарат гэх мэт дэлхийн агаар мандал руу чиглvvлсэн зохих тєхєєрємжvvдийг агуулж байх бєгєєд, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах ажилд чухал vvрэг гvйцэтгэж байна. Анхны цаг агаарын хиймэл дагуул TIROS 1-г NASA 1960 онд хєєргєж, єнєєдєр NASA-н GOES, Европын METEOSAT, мєн Оросын GOMS гэх мэт олон хиймэл дагуулууд цаг уурын мэдээ бэлтгэх зориулалтаар ашиглагдаж байна.
  • Цэрэг армийн хиймэл дагуул. Иймэрхvv хиймэл дагуулууд нь бусдаасаа ялгарах гол ялгаа нь дамжуулж байгаа бvх мэдээлэлээ нууцлал хийж кодлож хувиргасан байна. Ихэвчлэн бусад улс орныг тагнаж, єндєр нарийвлалтай фото зурагийг нь сансраас авах, мєн цэргийн анги салбарууд, байлдааны онгоц, усан онгоцуудын хооронд мэдээлэл тушаал дамжуулах vvрэгтэй. Мєн сvvлийн vед АНУ нь єєрийгєє гадаад улсуудын пуужингийн довтолгооноос бvрэн хамгаалах асуудал яригдаж байгаа бєгєєд, vvнийх нь нэг хэсэг болох, дэлхийн хаа нэгтээгээс хєєрсєн пуужинг цаг алдалгvй олж мэдэх Defense Support Program (DSP) нь 1991 оны Персийн булангийн дайнд Иракын Скад пуужинг ажиглахад хэрэглэгдэж байжээ.
  • Шинжлэх ухааны судалгааны хиймэл дагуул. Дэлхийг тойрон эргэж байгаа хиймэл дагуулууд нь газар зvй, Дэлхийн хэлбэр хэмжээ, далай тэнгэс, агаар мандалын хувирал єєрчлєлтийн тухай судалгаа шинжилгааний ажилд єргєнєєр ашиглагдна. Эрдэмтэд хиймэл дагуулыг мєн, Нар, Сар, бусад гаригууд, одод, сvvлт од, гадаад сансар ертєнцийг судлахад хэрэглэнэ. Эрдэм шижилгээний зарим хиймэл дагуулууд нь дэлхийгээс єєр гариг эрхсийг ч тойрч эргэлднэ. Ulysses хэмээх хиймэл дагуул нь Нарыг тойрон эргэлдэж байхад, Galileo хиймэл дагуулБархасвадь гаригийн 16 дахь дагуул болж уг гаригийг тойрон эргэлдэж, сансар судлалд чухал хэрэгцээтэй мэдээлэл ирvvлсээр байна.

No comments:

Post a Comment