Personal Computer гэдэг нь хувь хүний хэрэглээнд зориулагдсан, ганц хүний хэрэгцээг хангах төдий боломжтой байдаг байлаа. Ийм байдлаар хөгжиж ирсэн бол одоо персонал компьютерийн хүчин чадал нь технологийн дэвшлээр дэлгэр боломж бүхий арвин нөөцийг амлахуйц болтлоо нэмэгджээ. Тооцоолох техник бүрийг компьютер гэж тоолоод байвал компьютер гэдэг техникийг зориулалт, хүчин чадал, овор, дүрс зэргээр нь хэд ч гэж, юу ч гэж ангилаад байж болдог. Олон төрлийн компьютеруудаас би desktop хэлбэрийн, personal зориулалттай, монголчуудад PC гэж нэрлэгддэг компьютерийг сонгож, түүнийг олуулаа хэрхэн зэрэг хэрэглэж болдог болгосон болон одоогийн байдлаар ямар бэрхшээл үүсч байгаа тухай онцгойлон тайлбарлая.
2011-06-05
2011-05-31
2011-05-25
Facebook гэж юу вэ?
FACEBOOK ашиглах нь хүмүүстэй хамтран ажиллах, мэдээллээ солилцох, харилцан суралцах таатай нөхцлийг бүрдүүлдэг, харилцааны энгийн хэрэгсэл юм. FACEBOOK ашиглахын тулд та өөрийн гэсэн мэйл хаягтай байхад л болно. Та FACEBOOK-т хэрэглэгчээр бүртгүүлээд л өөрийн эргэн тойронд байгаа хүмүүстэй холбоо тогтоож эхэлнэ. Байгууллага, бүс нутаг, сургууль, ажил гэх мэтээр ашиг сонирхол ижил хүмүүсийн маш олон сүлжээ, бүлгүүд FACEBOOK-т байдаг. Тодорхой нөхцлийн дагуу итгэлцлийн үндсэн дээр фэйсбүүкийн найзууд болсон тохиолдолд тэд өөрсдийн хувийн мэдээллээ солилцох, хамтран үзэх унших эрхтэй болдог.
2011-04-10
Форматлах гэж юуг хэлээд байна вэ?
Монгол хэлний үгсийн санд орж ирээд аль хэзээний байршчихсан үгнүүдийн нэг нь "форматлах". Энд хөндөгдөх магадлалтай сэдвүүдээс зориуд тойрон байж энэ үгээр илэрхийлээд байгаа үйлдлийг л тайлбарлая.
2011-04-08
Компьютер худалдаж авахад анхаарах зүйлс
Ямар компьютер авах вэ? Ингэж асуудаг хүн тун ч олон. Хариулт нь ч тэр хэрээр цөөнгүй хувилбартай. Яг үүнийг л ав гэх арга байдаггүй ч ямар нэгэн байдлаар баримжаа бол хэлж бололгүй дээ. Компьютер худалдан авах, бэлгэнд авах, хүчээр авах, зүгээр авах, ер нь авах тал дээр хэд хэдэн нөхцлийг тооцох хэрэгтэй байдаг.
2011-03-14
Баяртай "Ариал Мон"
2006 онд "Өдрийн сонин"-нд энэ нийтлэл анх гарч билээ. Тэр үед би энэ тухай хавь ойрынхондоо дэлгэрүүлж ярьж, олон удаа уйгагүй тайлбарлаж байлаа. Өнөөдөр энэ тухай бас л ярих шаардлага гарч байх юм.
2011-03-04
Partition magic
Орчин үед хатуу дискийг хувилах, зөөх, partition-ыг нь устгах, сэргээх, үүсгэх гэх мэтийн үйлдлүүдийг хийдэг багажууд зөндөө бий болжээ. Хэрвээ чи зөв багажаа олж чадах юм бол хүссэн үйлдлээ зовлон багатай, ядах юмгүй гүйцэтгэх болно. Иймээс програмаа л зөв сонгох нь чухал. Тэр тусмаа хатуу дискэн дээр хийгддэг чухал үйлдлүүд бол хатуу дискийг тэр чигт нь хуулах, Image буюу нөөц үүсгэх, partition-ыг хуваах зэрэг байдаг билээ.
2011-02-20
Windows 7 суулгах заавар
Windows 7 суулгахад танд DVD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows 7-гийн boot-тэй DVD байх ёстой.
Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL эсвэл F2 товчийг хэд хэд дарахад болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш google-ээс асуусан нь дээр байх.
2011-02-19
Твитр эхлэн хэрэглэгчид зориулсан зөвөлгөө
За та Твитрт дөнгөж бүртгүүллээ. Ингээд хамгийн эхний жиргээ - твийтээ (tweet - жиргээ, жиргэх) хийсний дараа өөрт чинь ямар ч дагалдагч байхгүйг анзаарав уу. "Ямар утгагүй хэрэг вэ! Миний энд бичиж байгааг хэн олж үзэх бол. Бараг л хэн ч үзэхгүй биз дээ." хэмээн бодогдож ч магадгүй.
Тэгвэл та битгий санаа зов. Энэ бол байдаг л зүйл. Твитрт бүртгүүлсэн шинэхэн хэрэглэгч бүр иймэрхүү асуудалтай тулгарч өнгөрдөг. Харин бидний доор өгүүлэх аравхан алхамыг биелүүлсний дараа та жинхэнэ твитр хэрэглэгч болоод, бидний адил өдөр шөнийг ялгалгүй жиргэж суудаг нэгэн болно. Мэдээж, хэрэв та хүсч байгаа бол шүү дээ.
2011-02-12
Windows XP суулгах заавар
Microsoft Windows XP хэрхэн суулгах талаар нэг заавар бэлдэж оруулъя гэж бодож явсан боловч амжихгүй явсаар өдий хүрлээ. Гэхдээ оройтох юу байхав. Хүнд хэрэг болох байх гэж бодлоо. Нэгэнт Vista тийм сайн ажиллахгүй байгаа өнөөгийн нөхцөлд, мөн дээр нь 7 суулгахаар ямар ч сайн компьютерийг чадлыг нь шавхаж байгаа болохоор нэг хэсэгтээ ХР суулгаад сайхан ажиллаж байсан нь дээр гэж надад бодогдоод байгаа юм.
2011-01-19
Програм суулгахад ашиглаж болох сонголтууд
Хэрэглээнд байгаа програмууд маш олон байдаг ч тэдгээрээс нийтэд танил болж олонд түгсэн цөөн хэдийг ихэвчлэн ашигладаг. Та ч бас дараахь жагсаалтаас өөрийн сонголтоо хийгээд үзнэ үү.
Компьютерт програм суулгах дараалал
Програм суулгах үйл явцад баримтлах дараалал гэж байдаг. Энэ нь суулгасан програм цаашид хэвийн тогтвортой ажиллахад нөлөөлдөг бөгөөд нэгэнтээ зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөрийнхөө үр дүнг бүрэн үзэх нөхцлийг бүрдүүлдэг. Хэрвээ энэ дараалал зөрчигдвөл компьютерийн үйл ажиллагаа доголдох, системийн програм гэмтэх зэрэг төвөг үүсэх магадлалтай бөгөөд улмаар програмыг дахин суулгах шаардлагатай болдог. Дараах жагсаалтын дарааллыг анхаарна уу!
2011-01-18
Компьютерт суулгах шаардлагатай програмын жагсаалт
Компьютерт програм суусан тохиолдолд л ямар нэгэн ажил гүйцэтгэх боломж бүрдэнэ. Тэгвэл наад захын ажил хийхэд хэрэгтэй байдаг програмууд гэж бий. Эдгээрийг заавал суулгах шаардлагатай програм гэж үздэг. Хэрэглэгч нь өөрийн компьютерийн хүчин чадалд тохируулан эдгээр програмуудын хувилбаруудаас сонголт хийж байж ашиглах хэрэгтэй. Энд дурдагдсан програм бүр одоогийн байдлаар идэвхитэй ашиглагдаж байгаа хэд хэдэн хувилбартай бөгөөд тус бүрдээ өөр өөрийн онцлогтой.
Бидний хийдэг ажил
Хийдэг ажлуудаа тоймлоход дараахь дүр зураг гарах бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагааг сонирхогчдод суурь төсөөлөл бий болгоход тус дөхөм болох байх.
Компьютер ба програмын хооронд нийцтэй байж болох хувилбарууд
Аливаа програмыг тухайн компьютерийн хүчин чадал, боломжид тааруулан сонгож суулгах нь бүтээмжийн өсөлтөд чухал нөлөөтэй байдаг. Хүчин чадал тааруу компьютерт дараахь програмын хувилбаруудаас их ачаалалтай ажилладгийг нь сонгож суулгавал гацах, удах зэрэг бэрхшээл үүсэх магадлалтай. Энд байж болох нийцтэй хувилбаруудыг санал болгож байна.
Subscribe to:
Posts (Atom)