Microsoft Windows XP хэрхэн суулгах талаар нэг заавар бэлдэж оруулъя гэж бодож явсан боловч амжихгүй явсаар өдий хүрлээ. Гэхдээ оройтох юу байхав. Хүнд хэрэг болох байх гэж бодлоо. Нэгэнт Vista тийм сайн ажиллахгүй байгаа өнөөгийн нөхцөлд, мөн дээр нь 7 суулгахаар ямар ч сайн компьютерийг чадлыг нь шавхаж байгаа болохоор нэг хэсэгтээ ХР суулгаад сайхан ажиллаж байсан нь дээр гэж надад бодогдоод байгаа юм.
Энэ зааврын дагуу Windows XP-ийг хэн бүхэн хялбархаан суулгачих байх гэж бодож байна. Зааврын дагуу ажиллаж байгаад файлуудаа устгачихлаа, компьютераа эвдчихлээ гэх мэтийн яриа гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхаарна уу. Мэдээж та бүхнийг заавал Windows XP-ээ өөрөө суулга гэж би албадаагүй учраас энэ тал дээр та өөртөө эзэн болно гэдгээ ухамсарлаарай.
За ингээд зааварлах ажилдаа оръё:
Windows XP суулгахад танд CD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows XP-ийн boot-тэй CD байх ёстой. Энэ удаагийн зааварт boot-тэй CD-нээс хэрхэн суулгах талаар л оруулъя. Уян дискнээс буюу флэш дискнээс boot уншуулаад хатуу дискнээс суулгах боломжтой боловч тэдгээр аргуудын талаар зааварлаад байх шаардлагагүй гэж үзлээ. (boot-тэй оригиналь ХР-ийн CD авахыг хүсвэл имэйлээр холбоо бариад авч болно шүү гэдгийг дашрамд дурьдъя. Гадуур элбэг байдаг боловч минийхийг гүйцэхгүй л дээ хэхэ)
Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL товчийг хэд хэд дарахад болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш google-ээс асуусан нь дээр байх.
Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.
First Boot Device = CDROM гэдэг маань Систем унших дискийн байгууламжаар CD-ROM сонгогдлоо гэсэн үг.
Зааварт ашиглаж байгаа компьютерийн хувьд сонголтоо хадгалаад гарах гэсэн үйлдлийг хийхэд F10 товч дардаг юм байна. Бараг ихэнх компьютерт иймэрхүү аль нь юу вэ гэдгээ заачихсан байдаг учраас тийм ч хүндрэл гарахгүй л дээ. Залхууралгүй уншаад ойлгочиход хэнд ч энгийн ойлгомжтой байдаг юм.
Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж CD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ. (Би бол SPACE BAR дарах дуртай энэ үед)
За ингээд Windows XP-ийн Setup программ нь таны компьютерт ямар төхөөрөмжүүд байна? гэх мэтийн зүйлсийг хайж жаахан уншина аа. SCSI буюу RAID хатуу диск хэрэглэдэггүй бол дэлгэцэн дээр гарч буй F6 товчийг дарсны хэрэггүй, зүгээр л хүлээгээд байж бай...
Дээрх дэлгэцийг гарч ирэхээр нь ENTER товч дарна.
Дээрх зурагт үзүүлсэн бичиг гараад ирэхээр нь F8 товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Зохиогчийн эрхийн талаар л асууж сануулсан юм байгаан...
За хамгийн гол хэсэгтээ орж ирлээ. Энэ хэсэгт та хатуу дискээ хэд хуваах болон аль partition буюу хэсэгт Windows ХР-ээ суулгах вэ гэх мэтийн зүйлсийг сонгох хэрэгтэй болно. Энэхүү жишээ болгож авсан компьютерийн хатуу диск нь хуваагдаагүй, урьд нь ямар нэг үйлдлийн систем суулгаж байгаагүй, хэмжээний хувьд ч жижигхэн байна. Магадгүй таных хавьгүй их багтаамжтай хатуу диск байх нь дамжиггүй. Тэгэхээр C: дисктэйгээ харгалзах partition-ийг олоод D үсэг дар, энэ маань тэр partition-ийг устгах үйлдэл юм. Үнэхээр итгэлтэй байна уу гэсэн утгатай дэлгэц гарч ирэхээр нь L үсэг дар. C: дисктэй харгалзах хэсэг маань одоо Unpartitioned space болсон байна. Ингэж гарсан үед нь Enter дарахад болно.
Хэрэв тухайн хатуу дискээ хэд хэд хувааж C:, D:, F: гэх мэтийн диск үүсгэе гэвэл энэ хэсэгт C үсгийг дарах хэрэгтэй.
Шинээр үүсгэх Partition-д хэдэн MB зай оноох вэ гэсэн асуулт гарна. Ер нь хатуу дискний системийн хэсэгт 10-15GB зай онооход хангалттай байдаг. Тийм болохоор энэ хэсэгт 10240 эсвэл 15360 гэж бичих хэрэгтэй. Үүний дараа гарч ирэх дэлгэцэнд хатуу дискний зайг хэрхэн хуваасан талаар гарах тул анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв шинээр үүсгэсэн 10 буюу 15 ГБ хэсгээс гадна Unpartitioned Space гээд ихээхэн хэмжээтэй сул зай байж байвал түүнийг сонгоод C үсэг дарахад мөн дээрх зурагтай адил дэлгэц гарна. Энэ хэсэгт тоог өөрчлөхгүйгээр гарч ирснээр нь үлдээгээд ENTER дараарай.
Хэрэв та зөв хийсэн бол хатуу дискний хуваарилалтын талаарх дээрх зурагтай төстэй дэлгэц гарна. Манай жишээн дээр жижиг хатуу дисктэй учир хуваалгүй 10ГБ-ээр нь тэр чигээр нь системийн хэсэг болгосон байна.
C: Partition1 [New ] 10229MB
Мөн үүнээс гадна: D: Partition 2 [NTFS] 20240MB гэх мэтийн хэсгүүд байж магадгүй, тэр маань D: диск гэсэн үг л дээ. оролдох хэрэггүй.
C: гэснийгээ сонгоод ENTER дар.
Энэ хэсэгт Format the partition using the NTFS file system (Quick) гэснийг нь сонгоод ENTER дарахад хатуу дискийн C: гэсэн хэсэгт хамаарах хэсгийг форматлаж эхэлнэ. Зургийг нь доор үзүүлэв.
C: дискэнд оногдох хэсгийг форматалж дууссаныхаа дараа шинэхэн форматлагдсан дискэнд файлуудыг автоматаар хуулж эхэлнэ.
Хэрэгтэй файлуудыг CD-нээс хатуу диск рүү хуулж дууссаныхаа дараа компьютер автоматаар унтарч асна. Ямар нэг товч даралгүй хүлээж байх хэрэгтэй.
Унтарч ассаныхаа программын маань өнгө зүс сайжирч дээрх байдалтай болоод цаашид файлуудыг хуулах болно.
Баруун доод хэсэгтээ юу хийж байгаа, хэдий хэрийн ажил байна гэдгээ үзүүлж явцын индикатор гарах болно.
За ингээд хэрэглэх хэлний тохиргооны хэсэгт ирнэ. Customize гэсэн товчийг дарж зарим нэг цаашид хэрэг болох зүйлсийг тохируулаад авах нь зөв.
Customize хэсэгт Install files for East Asian Languages гэж байгаа түүнийг сонгоход 230 орчим МБ зай эзэлнэ шүү гэсэн анхааруулга гарна, түүнийг нь ОК гэж сонгоод ... (Энэ маань Солонгос, Япон, Хятад гэх мэтийн хэлээр бичигдсэн вэб хуудсуудаар аялахад хэрэг болдог юм, тиймэрхүү бичиг баримт хэрэглэдэггүй бол сонгох хэрэггүй)
Мөн хуудасны Details гэсэн товчийг дарж Монголын Кириллээр бичихэд хэрэг болох бяцхан багажаа суулгана.
Details товчийг дарахад гарч ирсэн цонхны Add гэсэн товчийг дарахад Add Input Language гэсэн бяцхан цонх гарна. Тэр хэсэгт Mongolia (Cyrillic) гэж сонгоод ОК дарна. Үндсэн цонхны ОК гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Монголоос өөр хэлээр бичих хэрэгтэй байдаг бол Add ---> Хэл сонго ---> OK гэсэн дарааллаар нэмээд байгаарай.
Мөн үүнээс гадна: D: Partition 2 [NTFS] 20240MB гэх мэтийн хэсгүүд байж магадгүй, тэр маань D: диск гэсэн үг л дээ. оролдох хэрэггүй.
C: гэснийгээ сонгоод ENTER дар.
Мэдээж Next
Мөн Automatically adjust clock for daylight saving changes гэсэн сонголтыг болиулаарай. Манай улс зун болон өвлийн цаг гэж шилжихээ больсон учраас одоо энэ сонголт бидэнд хэрэггүй.
Олон хүнтэй хамтарч эзэмшдэг, мөн нэг нэгнийхээ файлууд руу орох хэрэггүй гэж үзвэл нэрсийг нь бичиж болно.
ТАНД БАЯР ХҮРГЭЕ. Таны хувьд энэ их амархан байлаа шүү.
Энэ зааврын дагуу Windows XP-ийг хэн бүхэн хялбархаан суулгачих байх гэж бодож байна. Зааврын дагуу ажиллаж байгаад файлуудаа устгачихлаа, компьютераа эвдчихлээ гэх мэтийн яриа гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхаарна уу. Мэдээж та бүхнийг заавал Windows XP-ээ өөрөө суулга гэж би албадаагүй учраас энэ тал дээр та өөртөө эзэн болно гэдгээ ухамсарлаарай.
No comments:
Post a Comment